Хар Сарнай хамтлагийн "Тийм биз дээ" гэдэг дууг та санаж байгаа бол
Халхын сайхан хөвгүүд байхад
Хайр татсан охид та нар
Харийн хүнээр яах юм бэ?
Тийм биз дээ охидууд аа
Тийм биз дээ хөвгүүд ээ гэдэг штээ.
Манай хайрын дууч эмэгтэй Сэрчмаа Өвөр-Монгол залуутай цуутай хурим хийсэн нь одоо болтол намжаагүй л байна. Нөхөр болох хүн Баярт нь түүнд Сэрчмаа нэртэй соёл урлагийн сургуулийн 4 сая ам доллараар бариулж байгаа гэнэ гэсэн шуум хаа сайгүй л байна. Цаадах нь нилээн баян юм гэсэн гээд л хэлтэй амтай болгон л ярьж сууна.
Ингээд нэг Баяр гэдэг хүргэн хүүтэй боллоо. Угтаа бол хадам аав, ээжийн тухай л муугаар яригддаг, онигоо хүртэл байдаг. Харин хүргэн бэрийн тухай нэг их сайн муугаар хэлэгдээд байсан юм байхгүй л дээ. Харин он гарснаас хойших сүүлийн 3 сард манайханд Өвөр-Монголтой холбоотой мэдээлэл байнга цацагдаж байгаа.
Бас нэг тэрбумтан Б. Журамт гэгч буянтай Өвөр-Монгол залуу гарч ирээд нөгөө муу ядуу засгийн газрынханыг маань солтой л тархинд нь цус харвуулаад там руу нь илгээчихсэнгүй. Учир нь хэдэн сая төгрөгийн тусламж үзүүлэх байх гэж байсан тэдэнд гэнэтийн бэлэг болгон Засгийн газарт хоёр нисдэг тэрэг, 30 машин, нэг тэрбум төгрөгийн тусламж үзүүлэв.
Ингээд сайнаар бодвол нэг нь манай хүүхэнг авсан, нөгөө нь манайд тусламж үзүүлсэн гэхээр чинь хоёулаа л Монголд холбоотой болохоор хоёулаа манай хүргэн гэсэн үг.
Саараар бодвол нэг манай ганц дажгүй дуучин эмэгтэйг нь булаагаад, нөгөө нь эх оронд нь багахан юм өгчөөд орд газруудыг нь далимдуулан өөрсдөдөө авах гэж байгаа ч юм шиг. За за золиг гэж мэдэх юм алага. Ямар ч л байсан хоёулаа л Өвөр-Монгол. Эсвэл Хятад гээд л ойлгочих.



Сэтгэгдэлүүд:
inner mongolia gedeg ch xestvvl ym
ovor mongolchuud saindaa mongol bichigtei uldsen yum ishee. hyataduud bichig usgee solihoor shiidej neg heseg guigeed, bolison uchraas ovor mongol tovd geh met ulsuud bas bichig usegteigee uldsen hereg. ovor mongoldoo saindaa bishee, ho.
Сэтгэгдэл үлдээх: